![]()
ТУЗ-ын даргын тайлан

Юуны өмнө манай банкинд итгэл хүлээлгэн бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа эрхэм үйлчлүүлэгч, хамтран ажиллаж байгаа бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.Та бүхэнд банкныхаа 2009 оны үйл ажиллагааны үр дүнг тайлагнан танилцуулж байгаадаа баяртай байна.
Өнгөрсөн жилд эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ болон экспортын хэмжээ эрчтэй буурсан нь экспортод чиглэсэн эдийн засагтай Монгол улсын гадаад валютын нөөц болон мөнгөний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөн бизнесийн салбарын хөгжлийг сааруулж хумигдахад хүргэсэн хэдий ч макро эдийн засгийн бодлогын үр дүнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн ачаар манай эдийн засаг сэргэх нааштай хандлагатай өндөрлөлөө.
2006 оноос эхлэн өөрийн өнгө төрхийг бий болгон ажиллаж байгаа залуу банкны хувьд өнгөрсөн он биднээс нэлээдгүй хүчин чармайлт, удирдлагын ур чадварыг шаардсан хүнд сорилтуудтай тулгарсан жил боллоо.
Манай банк 2009 онд 6,9 тэрбум төгрөгийн алдагдалтай, нийт актив хөрөнгө 39,1 хувиар буурч 12,7 тэрбум төгрөг болсон ч зээлийн өрийн үлдэгдлийг 2008 оны жилийн эцсийн байдлаас 15,5 хувиар бууруулж 21,3 тэрбум төгрөгт хүргэсэн ба нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 17,9 тэрбум төгрөгтэй өндөрлөлөө. Тус банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 9,29% байгаа бөгөөд Төв Банкнаас заасан 12%-ийн шаардлагыг 2,71 %-иар хангаагүй ба төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түвшин нь 5,35% байна. Өнгөрсөн жилийн эцэст тус банк нь Монгол улсын банкны системийн нийт актив хөрөнгийн 1% орчмыг эзэлж байна.
Тайлант жилд банкны зүгээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн төлөлтийг эрчимжүүлэхийн тулд тухайн харилцагчийн нөхцөл байдалд нь тохируулан санхүүгийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй алдагдлаас хамгаалах үндсэн чиглэлтэй ажилласны үр дүнд чанаргүй зээлийн өрийг бууруулж чадлаа.
Тус банк нь өөрийн харилцагч тус бүрт тохирсон онцлох өнгө төрх бүхий үйлчилгээгээр Монгол Улсын банк санхүүгийн салбарт байр сууриа эзэлж, төслийн санхүүжилтийн өвөрмөц шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол улсын стратегийн хөгжилд чухал байр суурь эзлэх хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн арга хэрэгслүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
Манай банк улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, хүн амын амьжиргааны түвшинг сайжруулахад төр засаг, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, гадаадын хөрөнгө оруулагч болон банкуудтайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг санал болгон, улс орны цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж, харилцагчдадаа өөрийн мэдлэг, чадлын хэрээр үйлчлэхэд бэлэн байгаагаа үүгээр дамжуулан уламжилж байна.
Д.Сумъяабазар
(Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга)



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
