![]()
Санхүү, бүртгэлийн тогтолцоо, дотоод хяналт
Санхүү, бүртгэлийн тогтолцоо
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь бүтэц, зохион байгуулалтын хувьд олон улсын стандартад нийцсэн гүйцэтгэл, хяналт шалгалтын үйл ажиллагааг ханган ажилладаг. Санхүү, бүртгэлийн үйл ажиллагаа нь Санхүү, тайлан бүртгэлийн газар болон салбар, нэгжүүдэд хийгддэг бөгөөд өдөр тутмын үйл ажиллагааг мэрэгжлийн удирдлагаар хангаж ажилладаг.
Санхүү, тайлан бүртгэлийн газар нь тайлан бүртгэлийн алба, SWIFT, гадаад төлбөр тооцооны алба, төлбөр тооцооны алба гэсэн бүтэцтэй.
Санхүү, тайлан бүртгэлийн газар нь банкны үйл ажиллагааны зорилтын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулах, түүнийг боловсронгуй болгох, хэрэгжилтэд хяналт тавих, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх үүрэг хүлээж, санхүүгийн төсөв, төлөвлөгөө боловсруулах, батлагдсан төсөв, төлөвлөгөөг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих, салбар, нэгжүүдэд орлого, зардлын хуваарилалт хийх, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах, удирдлагыг мэдээллээр хангах, хөндлөнгийн аудитаар санхүүгийн иайланг баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх, олон нийтэд мэдээлэх, хэрэглэгчдийг үнэн, зөв санхүүгийн мэдээллээр хангах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.
Түүнчлэн банкны гадаад, дотоод төлбөр тооцооны үйл ажиллагааг гүйцэтгэх, зээлийн үйл ажиллагаанд бүртгэлээр хяналт тавих, санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн гүйцэтгэхэд шаардлагатай программ, техник хангамж, мэдээллийн сангийн уялдаа холбоо, гадаад, дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангах, хүү, шимтгэлийн ерөнхий нөхцлийг тогтоох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Санхүү, тайлан бүртгэлийн үйл ажиллагаа нь банкны үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.
Санхүү, бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Банкны тухай хууль, ААНОАТ-ын хууль, НББОУСтандарт, Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан Нягтлан бодох бүртгэлийн багц заавар, Засгийн газар, Сангийн сайдын баталсан Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн заавар, журам, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны дүрэм, заавар, журмыг мөрдөн ажилладаг.
Дотоод хяналт
Банкны Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлийн шууд удирдлаганд ажилладаг Дотоод аудит банкны дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Дотоод аудит нь гүйцэтгэх удирдлагаас бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулж, Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөлд ажлаа тайлагнадаг.
Банкны тухай хууль, тогтоомж, дүрэм, заавар, журмыг мөрдөн ажиллаж байгаад хяналт тавьж, банкны бүхий л ажил, үйлчилгээг хамруулан шалгалт хийж, үйл ажиллагааны үр дүн, үр ашгийг дээшлүүлэхэд гүйцэтгэх удирдлагад туслалцаа үзүүлж ажилладаг.



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
