![]()
Гүйцэтгэх захирлын тайлан
Эрхэм хүндэт харилцагчид, хамтран ажиллаж буй бүх байгууллагууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд манай банкинд итгэл хүлээлгэн үйлчлүүлж, хамтран ажиллаж байдагт гүн талархал илэрхийлье.
Тайлант онд Монгол Улсын ДНБ-д гарсан өөрчлөлтийн тухайд, оны эхний хагаст экспортын хэмжээний бууралттай холбоотойгоор үйлдвэрлэлд огцом уналт бий болж, харин оны сүүлийн хагаст орлогын хэмжээ бага зэрэг өссөн бөгөөд өнгөрсөн 6 жилийн хугацаанд дунджаар 8.62 хувийн өсөлттэй байсан Монголын эдийн засаг 2009 онд буурсан нь барилга, худалдаа, зочид буудал, санхүүгийн салбаруудаас голлон шалтгаалсан байна.
Санхүүгийн салбарын 90 гаруй хувийг эзэлж байгаа банкны салбарын нийт активын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2009 онд өмнөх оноос бага зэрэг буюу 9,6 нэгжээр өсч 69,9 хувьтай болж, оны эхний хагас жил хүртэл үргэлжилсэн төгрөгийн ханшийн сулралт зэрэг нь банкуудын зээлийн чанар, төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлж, ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээх эрсдэл үүссэний зэрэгцээ зарим банкуудын төлбөрийн чадвар буурч улмаар 2 банк дампуурсан юм.
Эдийн засгийн өсөлт саарч, бизнес эрхлэгчдийн борлуулалтын эргэц удааширсанаас зээлдэгчдийн төлбөрийн чадвар муудаж, зээлийн активын өсөлтийн хурд буурсанаар зээлийн хүүгийн орлого бууран, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сангийн зардал өссөнөөр өөрийн хөрөнгийн зохистой харьцааг ханган ажиллахад хүндрэлтэй байдал бий болсон үе байв.
Тус банкны гүйцэтгэх захирал миний бие 2009 оны 4 дүгээр сараас уг албан тушаал дээр томилогдон ажилласан цагаас хойш чанаргүй зээлийг бууруулах, банкны үр ашгийн үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.
Хэдийгээр 2009 он бол дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн хувьд түүхэнд доод хэмжээнд хүртэл унасан мөн түүний эсрэг хариу шийдвэрүүдийг шат дараалалтай авч хэрэгжүүлэхэд хүргэсэн савалгаатай жил байсан ч бид амжилттай даван туулж чадсан юм.
Чанаргүй зээл, активыг бууруулах, нэг зээлдэгч болон холбогдох этгээдэд олгосон зээлийн хязгаарлалтыг ханган ажиллах, актив хөрөнгө дөхь зээлийн чанарт анхааран ашигт ажиллагааг сайжруулах зорилт тавьсны үндсэн дээр нийт 6,2 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, 4,0 тэрбум төгрөгийн хүүний орлого олж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний түвшинг тогтвортой нэг түвшинд барьж ажилласан боловч, зарим зээлдэгчдийн төлбөрийн чадвар буурсанаас чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн юм. Гэвч төлбөрийн чадварын зохистой харьцааг ханган ажиллахын тулд нэмж зээл гаргахгүй байх, чанаргүй зээлийг төлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх зэргээр тодорхой арга хэмжээ авч ажилласны дүнд Банкны ашигт ажиллагааны түвшин, Өөрийн хөрөнгийн өгөөж 58.94 хувь, Актив хөрөнгийн өгөөж 8.25 хувь ба төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 52.1 хувьтай байгаа бөгөөд өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа 20.77 хувь, өөрийн хөрөнгө, нийт активын харьцаа 16.46 хувьд хүрч Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган ажиллаж байна.
2010 оны эхний хагас жилийн байдлаар нийт активын хэмжээ 27,6 тэрбум төгрөг ба оны эхнээс 39,4%,-иар өсч банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байна. Эхний хагас жилд хүүгийн орлого 2,7 тэрбум төгрөг болж оны эхнээс 8,8 дахин өссөн ба хүүгийн бус орлого 1,737 сая төгрөг болж 2,6 дахин өсч, 2010 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 2,3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.
Түүнчлэн ХХААХҮЯ-тс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин урт хугацааны санхүүжилт олгон ажиллаж байна.
Мөн 2009 оны 5 дугаар сараас Бүртгэлийн Грейп программыг шинэчлэн, Грейпбанк-3 программыг нэвтрүүлснээр төлбөр тооцоо түргэн шуурхай болж, Банк хоорондын их дүнтэй гүйлгээний программ /RTGS/-ыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн 2010 оны 5 дугаар сарын 31-нд корреспондент харилцаагаа өргөжүүлэн БНХАУ-ын China Construction Bank Corporation банкинд ам.доллар болон юанийн ностро данс нээж, гүйлгээ амжилттай хийгдэж байна.
Цаашид Бид хэтийн төлөв байдлаа төсөөлөхдөө ойрын жилvvдэд эдийн засгийн өсөлтөд эрчимтэй хувь нэмэр оруулах үндэсний хэмжээний тэргүүлэх салбаруудыг санхүүжүүлэх, улмаар уул уурхайн томоохон төслvvдэд хөрөнгө оруулалт хийж, үр ашигтай хамтран ажиллах, харилцагчидынхаа эрх ашгийг дээдлэн ажиллах болно.
Манай банкинд итгэл хүлээлгэн, бидэнтэй үргэлж хамт байсан харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Б.БАЯРСАЙХАН



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
