шинэ тооцооны төв нээснээр харилцагчиддаа санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хүргэх боломжтой боллоо. Сүүлийн жилүүдэд төр засгаас "Оюу Толгой", "Таван толгой"-н орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлсэн нь уул уурхайн салбарыг дагасан банк санхүү, хувьцаа үнэт цаастай холбоотой үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хялбар, хүртээмжтэй хүргэх шаардлага өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.
Цаг үеийн шаардлагын дагуу иргэддээ үйлчлэхээр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк үнэт цаас, брокер диллерийн "Нэйшнл Секюритис" ХХК-тай хамтран аймгийн иргэдэд хөрөнгийн зах зээлийн тухай, хувьцаа арилжаанд хэрхэн оролцох, дансаа хэрхэн удирдах талаар сургалтынг тогтмол зохион байгуулж, банкны санхүүгийн бүтээгдэхүүн, зөвлөгөө өгөх үйлчилгээг шуурхай, найдвартай хүргэж эхэллээ.



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
