Sample image

Sample image Бүтэц зохион байгуулалт


Previous Дараахи
  • 1
  • 2
  • 3
  • 4
ЧӨЛӨӨТИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ БАГТ ИЖ БҮРЭН ХУВЦАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Үндэсний хөрөнгө оруулалтын банк монголын чөлөөт бөхийн холбоотой 3 жилд нийт 150,000 ам.долларын хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох тамирчид дасгалжуулагчдыг “Асикс” брэндийн тэмцээний болон бэлтгэлийн иж бүрэн хувцас хэрэглэлээр хангаж байна.

9-р сарын 9 ний өдөр Түркийн нийслэл Станбул хотод зохиогдох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан үндэсний шигшээ багын тамирчид дасгалжуулагч, албаны хүмүүст Асикс брэндийн иж бүрэн хувцасыг гардуулан өгч тамирчиддаа спортын өндөр амжилт хүслээ.

Уг арга хэмжээнд дархан аварга Х.Баянмөнх, хүндэт ерөнхийлөгч сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч монгол улсын аварга Д.Сумьяабазар нар оролцлоо.

МЧБХ-ны албан ёсны түнш ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК Чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчдад 2011 зуны улирлын хувцас гардууллаа


Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд МЧБХ Японы спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Асикс” корпарацитай 2010-2013 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулснаар шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдийн дөрвөн улирлын бэлтгэлийн болон тэмцээний иж бүрэн хувцас хэрэглэлийг тус корпорацид захиалан нийлүүлэх боломж бүрдсэн юм.

Өнөөдөр бид шигшээ багын тамирчид, дасгалжуулагчдийн 2 дахь ээлжийн зуны улирлын хувцасыг хүлээн авч байна.

Өсвөр, Залуучууд, Насан хүрэгчдийн тамирчид, дасгалжуулагчид 60 орчим хүнд нийт 33 мянган ам.долларын өртөг бүхий иж бүрдэлийг захиалан хийлгэлээ.

Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.

“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯН ДАЛАНЗАДГАД ХОТООС АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ДАЛАНЗАДГАД" ТООЦООНЫ ТӨВ НЭЭЛЭЭ

Монголын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтын болон арилжааны хосолсон хэлбэрээр үйл ажиллагаа явуулагч манай банк Өмнөговь аймгийн Даланзадгад хотын "Галакси Синема" төвд

“ЗАМЫН-ҮҮД" ТООЦООНЫ ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол улсын эдийн засаг, худалдааны зүүн бүсийн хамгийн том боомт Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтын хилийн цогцолборт Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 4-р сарын 13-ны өдрөөс тооцооны төвөө ажиллуулж эхэллээ.

БИД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк болон “Нэйшнл Сэкюритис” хөрөнгө оруулалтын зөвлөх,брокер диллерийн компани хамтран нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Харилцагчдынхаа хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, энэхүү зах зээлд оролцох оролцоог идэвхжүүлэх, боломжийг олгох

“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯН

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Брокер, диллерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран харилцагч та бүхэндээ хөрөнгийн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээ улам ойртуулах  зорилгоор “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд  2011 оны 5-р сарын 15 –ний 14 цагаас

ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХУРДАСНА

Олон улсын валютын сангийн шинжээчид дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд энэ онд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү хурдан өснө гэж үзжээ. Тэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.2-4.4 хувьтай гарна гэх урьдчилсан таамаг гаргасан байна. Үүнд өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд хамгийн их нөлөөлөх юм. Олон улсын валютын сангийн тооцоогоор

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /шинэчилсэн/

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК нь оффис, үйлчилгээний зориулалт бүхий 16 давхар барилгын зураг төслийг боловсруулах сонгон шалгаруулалтанд урьж байна. Барилгын зураг төсөлд архитектурын концепцийн, урьдчилсан ба ажлын зураг төслийг боловсруулах ажлууд хамаарагдах бөгөөд гүйцэтгэгч компани нь

ҮХО БАНК ХЯТАДЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАНКТАЙ ДАНС НЭЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улс БНХАУ хоорондын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь хоёр улсын хооронд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа өргөжин тэлж байгаагийн нэг илрэл билээ

ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Үйлдвэржилтийг дэмжих жил”ийн хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк хооронд “Хамтран  ажиллах гэрээ” –г байгуулан, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагийн төслийн зээлүүдэд хөнгөлттэй нөхцлөөр санхүүжилт олгож эхлээд байна.