БИД ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк болон “Нэйшнл Сэкюритис” хөрөнгө оруулалтын зөвлөх,брокер диллерийн компани хамтран нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж байна. Харилцагчдынхаа хөрөнгийн зах зээлийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, энэхүү зах зээлд оролцох оролцоог идэвхжүүлэх, боломжийг олгох
үүднээс ХУВЬЦААНД ХӨРВӨХ ХҮҮТ ХАДГАЛАМЖ үйлчилгээг 2011 оны 05-р сарын 15-ны өдрөөс нэвтрүүлж эхэллээ.
Хэрвээ та манай банкинд урьдчилсан хүүт хадгаламжийн данс эзэмшдэг эсвэл шинээр энэ халгаламжийг нээлгэсэн тохиолдолд энэхүү үйлчилгээг авч болно. Таны хадгаламжийн сар бүрийн хүү үнэт цаасны данс руу тань шилжин орж, Монголын төдийгүй олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжийг олгох юм.

Үйлчилгээнд хамрагдсанаар брокер диллерийн мэргэжилтнүүд таньд зөвлөх үйлчилгээг үзүүлж, тогтмол мэдээллээр хангана. Энэхүү үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ цэснээс танилцана уу.
Өдөр ирэх бүр бидний амьдралд зайлшгүй шаардлагатай болж буй хөрөнгийн зах зээл, хувьцаа арилжааны талаарх мэдлэг мэдээллийг бид харилцагчиддаа хүргэж, хамтран ажиллаж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол хүргэх болно.



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
