ЧӨЛӨӨТИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ БАГТ ИЖ БҮРЭН ХУВЦАС ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Үндэсний хөрөнгө оруулалтын банк монголын чөлөөт бөхийн холбоотой 3 жилд нийт 150,000 ам.долларын хөрөнгө оруулалтын хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.
Хамтын ажиллагааны хүрээнд тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох тамирчид дасгалжуулагчдыг “Асикс” брэндийн тэмцээний болон бэлтгэлийн иж бүрэн хувцас хэрэглэлээр хангаж байна.
9-р сарын 9 ний өдөр Түркийн нийслэл Станбул хотод зохиогдох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан үндэсний шигшээ багын тамирчид дасгалжуулагч, албаны хүмүүст Асикс брэндийн иж бүрэн хувцасыг гардуулан өгч тамирчиддаа спортын өндөр амжилт хүслээ.
Уг арга хэмжээнд дархан аварга Х.Баянмөнх, хүндэт ерөнхийлөгч сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж, МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч монгол улсын аварга Д.Сумьяабазар нар оролцлоо.



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
