ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХУРДАСНА
Олон улсын валютын сангийн шинжээчид дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд энэ онд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү хурдан өснө гэж үзжээ. Тэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.2-4.4 хувьтай гарна гэх урьдчилсан таамаг гаргасан байна. Үүнд өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд хамгийн их нөлөөлөх юм. Олон улсын валютын сангийн тооцоогоор
АНУ-д эдийн засгийн өсөлт гурван хувьтай гарах аж. Их Британи хоёр хувьтай байгаа бол Хятадын эдийн засаг 9.4, Энэтхэгийнх 8.4 хувиар өснө гэх таамаг байна.
Африкийн орнуудад 5.3 хувийн өсөлт ажиглагдах бололтой. Ерөнхийдөө хөгжингүй орнуудад эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэх хандлагагүй байна. Харин хөгжиж буй орнуудад харьцангуй эерэг үр дүн ажиглагдаж байгааг шинжээчид онцолж байна.



Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
