СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА /шинэчилсэн/
ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК нь оффис, үйлчилгээний зориулалт бүхий 16 давхар барилгын зураг төслийг боловсруулах сонгон шалгаруулалтанд урьж байна. Барилгын зураг төсөлд архитектурын концепцийн, урьдчилсан ба ажлын зураг төслийг боловсруулах ажлууд хамаарагдах бөгөөд гүйцэтгэгч компани нь энэ чиглэлээр ажлын өндөр туршлагатай байх шаардлагатай.
Дээрх ажлыг гүйцэтгэх туршлага, ур чадвар бүхий компаниуд нь урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг маягтын дагуу үйлдэж саналаа ирүүлэх болно. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичиг, маягтыг эндээс татах болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны оффисын байрнаас ирж авна.
Урьдчилсан шалгаруулалтын маягтын дагуу үйлдсэн саналаа “Барилгын зураг төсөл боловсруулах үнийн санал-ҮХОБанк” гэж хаяглан тус банкны ресепшн-д хүлээлгэн өгнө.
Санал хүлээн авах эцсийн хугацаа 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 18 цаг хүртэл бөгөөд саналыг битүүмжилсэн байдлаар хүлээн авна.
Хаяг: Монгол улс
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Сөүлийн гудамж-6, Сити Плаза барилга
Утас: (976) 11-321995, 316571
Факс: (976) 11-330913
Гар утас: (976) 9908-3997
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Веб: www.nibank.mn





Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
