“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯН
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Брокер, диллерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран харилцагч та бүхэндээ хөрөнгийн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээ улам ойртуулах зорилгоор “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд 2011 оны 5-р сарын 15 –ний 14 цагаас
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын “Галакси Синема” театрт “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөгийг зохион явуулахаар боллоо.
Өдөрлөгийн үеэр харилцагчидад хөрөнгийн зах зээл ба хувьцаа арилжааны тухай, нэрийн данс хэрхэн нээх, удирдах, арилжаанд хэрхэн оролцох зэрэг хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой сэдвүүдээр сургалт явуулахын зэрэгцээ, та бүхний сонирхсон асуултад мэргэжилийн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хариулт өгөх болно.
Мөн энэ үеэр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас “Хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж” санхүүгийн шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулна.
Уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “шинэ бүтээгдэхүүн” цэснээс танилцна уу.





Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
