“САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” АЯН ДАЛАНЗАДГАД ХОТООС АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
Өдөрлөгт 200 хүн оролцсон бөгөөд “Нэйшнл Сэкюритис” компанийн захирал С.Гантулга хөрөнгийн зах зээл, хувьцаа арилжааны талаар сургалт явуулж, тус банкны тэргүүн дэд захирал П.Даваа Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ БДК-тай хэрхэн уялдаж харилцагчдад түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлж буй талаар танилцуулав.
Манай банк “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяныг Улаанбаатар хот болоод хөдөө орон нутагт тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөөд байна.


Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
