![]()
Хөрөнгө оруулалтын үйлчилгээ
2010 онд Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “НЭЙШНЛ СЭКЮРИТИС” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулснаар хөрөнгө оруулалтын салбарт албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэллээ.
“НЭЙШНЛ СЭКЮРИТИС” ХХК нь 2006 онд Монголын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан бөгөөд Монголын болон АНУ-ын хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарт нийтдээ арав гаруй жил ажилласан туршлагатай боловсон хүчнээр баг бүрдүүлэн ажиллаж байна.
“НЭЙШНЛ СЕКЮРИТИС” компани хөрөнгийн зах зээлд дараах бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.nationalsecurities.mn -ээс авна уу.




Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.
Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархалыг хүлээгээд байгаа шилдэг брэнд юм.
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк ба хөрөнгө оруулалтын зөвлөх, брокер дилерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран хэрэгжүүлж буй “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяны хүрээнд “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөг 2011 оны 5-р сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай явагдаж өндөрлөлөө.
