• aA
  • Лавлах: 1800-1188

Харилцагч та бараа үйлчилгээгээ онлайнаар борлуулахыг хүсвэл E-commerce үйлчилгээг ашиглан дотоодын болон гадаадын банкны картуудыг төлбөрт хүлээн авч интернэтээр худалдаа, үйлчилгээнийхээ төлбөр тооцоог хийх боломжтой.

 

Давуу тал:

  • Онлайн дэлгүүр 7/24 цагаар худалдаа, үйлчилгээг хүргэнэ.
  • Цаг хугацаа, зардал хэмнэнэ.
  • Байгууллага хэрэглэгчээс шууд захиалга авах, санал хүсэлттэй танилцах боломжтой.
  • Дотоодын болон гадаадын банкны төлбөрийн картыг хүлээн авах боломжтой. 
  1. ҮХОбанкинд харилцах данстай харилцагч байгууллага байх
  2. Байгууллагын веб хуудас нь банкны шаардлагыг хангасан байх
  3. Харилцагчийн гомдол саналыг түргэн шуурхай хүлээн авч шийдвэрлэх утас, и-мэйл хаяг бүхий харилцагчийн үйлчилгээний төвтэй байх
  4. Бүтээгдэхүүн үйлчилгээг цуцлах болон хүчингүй болгох нөхцөлийг ил тод ойлгомжтой байршуулсан байх
  5. Бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх арга хэрэгсэл цаг хугацааг тодорхой заасан байх
  6. Бүтээгдэхүүн үйлчилгээний тайлбар үнийн жагсаалттай байх
  7. Домэйн нэр тухайн компаний нэр дээр бүртгэлтэй байх.
  1. Өргөдлийн маягт
  2. Интернэт үйлчилгээний байгууллагаар элсэх хүсэлт бүхий албан бичиг
  3. Улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан байх)
  4. Удирдах албан тушаалтнуудын иргэний үнэмлэхний хуулбар  (нотариатаар баталгаажуулсан байх)
  5. Тусгай зөвшөөрөл (эм хангах нийлүүлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх г.м)
  6. Компаний дүрэм  (нотариатаар баталгаажуулсан байх)
  7. Бүтээгдэхүүн тус бүрийн танилцуулга, маркетинг сурталчилгааны материал
  8. Байгууллагын өмнөх оны санхүүгийн тайлан баланс
  9. Шаардлагатай тохиолдолд Банкнаас заасан барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээ
  10. Бусад Банкнаас шаардсан нэмэлт бичиг баримт.

САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Хадгаламжийн сертификат

ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн зээл

Гадаад гуйвуулга

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188