• aA
  • Лавлах: 1800-1188

АНУ-ЫН ОУ-ЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН REACH ТӨСӨЛТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран ажиллахаар санал нэгдэж, санамж бичигт 2016 оны 8 дугаар сар 11 өдөр гарын үсэг зурлаа. 
REACH төсөл нь жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг санхүүжилт олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй төсөл юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчид зээлийн шаардлагыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, зээлжих чадамжийг бүрдүүлэх зорилготой уг төслийн үйл ажиллагаа нь 2018 оны 4 сар хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд байна. Уг төслөөр 25 сая ам.долларын үнэ бүхий 500 жижиг, дунд бизнесийн зээлийг батлуулахад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Хөгжлийн Шийдэл ТББ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн банкны санхүүжилтэд бэлдэх чиглэлээр хамтрах бөгөөд REACH төслийн зүгээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тус банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн талаарх мэдээ мэдээллийг хуваалцан, чадавхижуулах сургалт, семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, зээл авахад нь зуучлан ажиллах юм. 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188