• aA
  • Лавлах: 1800-1188

ХАРИЛЦАГЧИЙН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулагдаад 10 дахь жилдээ банк санхүүгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Банкны үйл ажиллагааг амжилттай явуулахад харилцагч байгууллагуудын хамтын ажиллагаа хамгаас чухал билээ. Энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлж, банкны  шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ харилцагчдынхаа бизнесийн амжилтанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 10-р сарын 28-ний өдөр “Corporate hotel & Convention Center” зочид буудалд “Харилцагчийн уулзалт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд тус банкны харилцагчийн төлөөлөл болох шилдэг 100 гаруй байгууллагын удирдлагууд  оролцсон бөгөөд бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт технологи, хєгжлийн чиг хандлага, Картын луйврын гүйлгээнээс сэргийлэх арга зам, Fintech ба түүний хөгжил,  Сошиал маркетинг ашиглан борлуулалтаа өсгөх арга зэрэг сэдвvvдээр сонирхолтой мэдээлэлүүдийг хүргэсэн юм.
Дашрамд дурьдахад Өнөөдрийг хүртэл тус банк нь үйл ажиллагаагаа олон чиглэлээр өсгөж  байр сууриа хадгалан ирсэн бөгөөд харилцагчдад хүргэх үйлчилгээнийхээ боломжийг сайжруулж тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурласан “Цахим банк”-ыг шинэ  түвшинд гаргахад түлхүү анхаарч олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай  нэвтрүүлж  байгааг дуулгахад таатай байна.
  
Итгэлд дөрөөлсөн их үйлсийн түнш.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188