• aA
  • Лавлах: 1800-1188

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2017-03-17  

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Брокер, диллерийн “Нэйшнл Сэкюритис” компани хамтран харилцагч та бүхэндээ хөрөнгийн зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээ улам ойртуулах  зорилгоор “Санхүүгийн зах зээлийн НЭГ ЦЭГИЙН үйлчилгээ” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд  2011 оны 5-р сарын 15 –ний 14 цагаас Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын “Галакси Синема” театрт “Хөрөнгийн зах зээл ба Хувьцаа арилжаа” сэдэвт өдөрлөгийг зохион явуулахаар боллоо.

Өдөрлөгийн үеэр харилцагчидад хөрөнгийн зах зээл ба хувьцаа арилжааны тухай, нэрийн данс хэрхэн нээх, удирдах, арилжаанд хэрхэн оролцох зэрэг хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой сэдвүүдээр сургалт явуулахын зэрэгцээ, та бүхний сонирхсон асуултад мэргэжилийн хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд хариулт өгөх болно.

Мөн энэ үеэр Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас “Хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж” санхүүгийн шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулна. Уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг “шинэ бүтээгдэхүүн” цэснээс танилцна уу.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188