• aA
  • Лавлах: 1800-1188

Эрхэм харилцагчдын анхааралд !

2017-11-23  

Эрүүгийн Цагдаагийн Алба -ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба - Cyber crime unit of NPA Mongolia болон Монголын Үндэсний Дата Төв-с сүүлийн үед хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд цахим шуудангийн залилан (e-mail fraud)-ийн гэмт хэрэгт өртөх тохиолдол нэмэгдэж байгааг анхууруулж, цахим шуудангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч ажиллахыг зөвлөж байна.

  1. Өөрийн болон байгууллагын цахим шууданд найдваргүй эсхүл олон нийтийн газарт байх төхөөрөмжнөөс нэвтрэхгүй байх.
  2. Албаны цахим шууданг шаардлагагүй вэб сайт бусад онлайн үйлчилгээнд бүртгүүлэхгүй байх.
  3. Цахим шуудангийн нууц үгийг таах боломжгүй том, жижиг үсэг, тоо, тэмдэгт оролцуулж хийх, тогтмол шинэчилж, өөр бусад цахим хаягтай нууц үгийг давхардуулж хийхгүй байх.
  4. Цахим шууданд ирж байгаа болон спам хэсэгт ирсэн шаардлагагүй болон эх сурвалж тодорхойгүй шууданг нээхгүй байх, шууданд хавсаргасан файлыг нээж үзэхгүй байх.
  5. Цахим шууданд ирсэн шуудангийн эх сурвалжийг сайтар шалгах, ямар нэгэн байдлаар үг, үсгийн алдаа байгаа эсэхийг нягтлах, ялангуяа төлбөр хийх дансны мэдээлэл ямар нэгэн шалтгаанаар өөрчлөгдсөн тухай мэдээллийг илгээсэн эх сурвалжийг боломжит бүх байдлаар шалгах. Тухайлбал танд: "Манай дансанд аудитын шалгалт орсон тул төлбөрийг энэ дансруу хийнэ үү" гэсэн утгатай шуудан ирвэл та энэ талаар харилцагч байгууллагаас утсаар болон бусад хэрэгслийг ашиглан тодруулах шаардлагатай.
  6. Цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэгч компанийг сонгохдоо хэрэглэгчийн аюулгүй байдал, нууцлал хамгаалалтыг харгалзан үзэж сонголтоо хийх.
  7. Албаны цахим шууданг нэгээс илүү хүн хэрэглэхгүй байх.


БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188