• aA
  • Лавлах: 1800-1188

"Шилдэг салбар", "Шилдэг теллер" шалгаруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

2017-12-12  

Өнгөрсөн 7 хоногийн Бямба гарагт буюу 12 сарын 9-нд 2017 оны Үндэсний хөрөнгө оруулалтын банкны "Шилдэг салбар", "Шилдэг теллер" шалгаруулах арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдааны үеэр шилдэг 15 теллерийн авхаалж самбаа, хурд, банкны дүрэм журам, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдлэг, илтгэлүүдээс гадна авяас чадвараа үнэлүүлэх зэрэг олон үзүүлэлтээр хоорондоо өрсөлдлөө.

Шилдэг салбараар Өмнөговь салбарын хамт олон шалгарсан бол Шилдэг теллерээр Төв салбарын Ахлах теллер Д.Мөнхзул бусдыгаа манлайлан шилдгийн шилдгээр шалгарсан байна. Мөн Дэд захирлын нэрэмжит шагналаар Драгон салбарын хамт олон болон Цирк салбарын теллер У.Энэрэл шагнууллаа.

 

Салбар нэгжийн нийт хамт олондоо ажлын өндөр амжилтыг хүсье!



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188