• aA

“Төлбөрийн картаа уншуулцгаая” аяны шилдгүүд шагналаа гардан авлаа.

2017-12-12  

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк нь Картаар үйлчлэгч байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин урамшуулах, банкны ажилтны идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор 2017.09.01-201712.01-ныг хүртэлх хугацаанд “ТӨЛБӨРИЙН КАРТАА УНШУУЛЦГААЯ” урамшуулалт аяныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аянд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны нийт картаар үйлчлэгч байгууллагууд маш амжилттай оролцсоноос аяны хугацаанд хамгийн их шимтгэлийн орлогыг оруулсан Картаар үйлчлэгч байгууллагаар “Барс 2”-ын Ж. Мөнхтуул шалгарсан бол өмнөх улиралтай харьцуулахад өөрийн КҮБ-ын орлогыг хамгийн их хувиар өсгөсөн Картаар үйлчлэгч байгууллагаар “Сэлэнгэ зах”-ын Ж.Батболд нар шалгарч тус бүр 500 000 төгрөгийн мөнгөн шагнал болон картын зээлжих эрх нээлгэх эрхийн бичгээр шагнууллаа. Мөн Ард салбарын захирал П. Мөнх-эрдэний шинээр татсан КҮБ-ын орлого хамгийн их шимтгэлийн орлогыг оруулсан тул банкны ажилтныг урамшуулах мөнгөн шагналаар шагналаа.

“ТӨЛБӨРИЙН КАРТАА УНШУУЛЦГААЯ” аяны шилдгүүд болсон харилцагч та бүхний ажил үйлст тань амжилт бүтээлийг, амьдралд тань аз жаргал эрүүл энх, аз хийморьтой байхыг хүсэн ерөөгөөд удахгүй болох Шинэ жилийн баярын мэндийг хүргэе.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188