• aA
  • Лавлах: 1800-1188

REACH Төсөл 2 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ.

2018-04-13  

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг(USAID)-ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих REACH Төслийн албан ёсны хаалтын үйл ажиллагаа 4 сарын 12 өдөр боллоо. 

 

Жижиг дунд бизнес эрхлэгчид зээлийн шаардлагыг хангахад мэргэжлийн туслалцаа үзүүлж, зээлжих чадамжийг бүрдүүлэх зорилготой уг төслийн үйл ажиллагаанд манай банк "Төслийн санхүүжилт", "Гадаад худалдааны санхүүжилт" , "Гадаад төлбөр тооцоо", "Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ", "Сошиал медиа маркетинг" зэрэг сэдвүүдээр иргэд, аж ахуй нэгжүүдэд сургалт семинар, уулзалт зөвлөгөөнүүдийг хамтран зохион байгуулахын зэрэгцээ банкны зээлд тавигдах шаардлагыг хангахад нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж, санхүүжилт олгон ажиллалаа.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188