• aA
  • Лавлах: 1800-1188

Солонгос улсаас гар утсаараа хормын дотор мөнгө шилжүүлэх боломжтой боллоо.

2018-05-10  

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Солонгос улсаас мөнгө шилжүүлэх үйлчилгээг илүү хялбар болгохоор БНСУ-ын Е9РАУ компанитай хамтран “E9Pay” үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Тус үйлчилгээ нь Солонгос улсад суугаа Монгол улсын  иргэдэд зориулсан үйлчилгээ бөгөөд гар утасны “E9Pay” Аппликейшныг ашиглан хуримтлуулсан мөнгөө хамгийн хурдан, шуурхай, хялбар аргаар гэр бүл болон өөрийн дансандаа шилжүүлэх боломжтой болж байгаа юм.

 

Үйлчилгээний ОНЦЛОГ:

  • Хамгийн хямд шимтгэл (0-3.000.000 вон шилжүүлэх бүрт 5000 вон)
  • Түргэн, шуурхай
  • Найдвартай
  • “E9Pay” Аппликейшн нь Монгол хэлний сонголттой.
  • Зах зээлийн ханшаас дээгүүр ханш санал болгоно.
  • Хүлээн авагч нь аливаа шимтгэлгүйгээр ҮХОБанкны дурын салбараас бэлэн ба бэлэн бусаар мөнгөө авах боломжтой.
  • Мөн Монгол улсын аль ч банкны дансруу мөнгөө шилжүүлж авч болно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС авна уу.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188