• aA
  • Лавлах: 1800-1188

Хүүхдийн баярын гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

2018-06-05  

Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан харилцагчдынхаа дунд жил бүр “Бяцхан санхүүчийн мөрөөдөл” сэдвийн доор гар зургийн уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд 2018.05.21- ээс 2018.06.01-ний хооронд зохион байгуулсан бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бяцхан харилцагчид маань маш идэвхтэй оролцож олон сайхан бүтээлүүд ирүүлснээс дараах 4 бяцхан авьяастнуудын уран бүтээлийг шилдгээр  шалгарууллаа.

 

“Бяцхан санхүүчийн мөрөөдөл” сэдвийн хүрээнд утга агуулга гаргаж хамгийн мундаг зурсан 2 бүтээлээр:

  • Бага ангийн Тэргүүн байр: Х.Энэрэлт /Монгени цогцолбор сургууль, 4Д анги/ - "Миний мөрөөдөл хүүхэд бүр сурах эрхтэй’’ зураг,
  • Дунд ангийн Тэргүүн байр: Д.Нандин-эрдэнэ /1-р сургууль, 9Е анги/ - "Зөв хуримтлуулснаар хүүхдийн парк байгуулах мөрөөдөлтэй’’ гэсэн зургууд тус тус шалгарч ялагчид боллоо.

 

Харин Фэйсбүүк хуудсаар дамжуулан 2018.06.01-ний 00:00 цаг хүртэлх хугацаанд хамгийн их оноо цуглуулсан 2 бүлээлээр:

  • У. Өлзийдалай /84-р сургууль, 3-6 анги/ - 5143 оноо,
  • О.Номундарь /115-р сургууль, 1б анги/  - 4629 оноо авснарааа тус тус шилдэгээр шалгарлаа.

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банкны бяцхан санхүүч NIB аяны хүрээнд эх үрсийн баярыг тохиолдуулан зарласан гар зургийн уралдаанд өөрсдийн уран бүтээлээ ирүүлсэн бяцхан оролцогчиддоо ах эгч нараас сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188