• aA
  • Лавлах: 1800-1188

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк 12 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2018-07-09  

Үндэсний Хөрөнгө оруулалтын банк тэртээх 2006 оны 07 сарын 07-ний өдөр үүсгэн байгуулагдаж байсан бол энэ жил 12 жилийн ойтойгоо золгож байна. Эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгынхоо хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны 12 жилийн ойгоо энэ сарын 04-нд банкны хувь нийлүүлэгчид болон ажилтнуудтайгаа тэмдэглэн  өнгөрүүллээ.

Өнгөрсөн 12 жилийн хугацаанд Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ард иргэддээ банк санхүүгийн үйлчилгээ ойртуулах үүднээс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Дархан-уул аймаг, Өмнөговь аймаг, 361-ийн гарам зэрэг газруудад 14 салбар нэгжийг нээн ажиллуулж байгаа бөгөөд Монголын арилжааны банкуудаас даатгалын зуучлалын үйлчилгээгээрээ тэргүүлэгч банк болсон бахдам сайхан амжилтаар 12 жилээ угтаад байна. Бид зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна нийгмийн хариуцлагын болон тогтвортой санхүүжилтын хүрээнд  Монголбанкнаас санаачлан хэрэгжүүлсэн “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аянд оролцож хэрэглэгчдэд ээлтэй банк, мөн Монголын банк санхүүгийн акедамаас санаачлан хэрэгжүүлж байгаа олон нийтийн санхүүгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрт идэвхи санаачлага гарган манлайлан ажиллаж Санхүүгийн боловсролыг дэмжигч банк өргөмжлөл зэргийг хүртээд байгаа бол нийт хамт олноороо “Цус сэлбэлт үндэсний төв”-д цусаа хандивлах өдөрлөгийг зохион байгуулж эрүүл мэндийн салбарт ч хөрөнгө оруулалт хийлээ.  

Цаашид эдгээр ололт амжилттай улам баталгаажуулан их амжилтаар 13 жилийн ойгоо утгахаар шаргуу ажиллаж байна. Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкинд өндөр итгэл үзүүлэн хамтран ажилладаг эрхэм харилцагч үйлчлүүлэгч та бүхэндээ Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны 12 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188