• aA
  • Лавлах: 1800-1188

БНСУ-дах Монголчууд “Гүрэн Монгол-2” наадмаараа E9pay үйлчилгээг онцоллоо.

2018-07-19  

Үндэсний уламжлал, өв соёлоо гадаад дотоодод сурталчлан таниулах, БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсээ уулзуулж учруулан баярлах зорилготой зохион байгуулдаг энэхүү баяр наадам энэ жил МУ-ны Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулагдаж 5000 гаруй Монголчууд үзэж сонирхсон байна. “Гүрэн Монгол-2” наадмыг БНСУ-дах “Монгол Эмэгтэйчүүдийн Холбоо”, “MGL Radio”, ЭСЯ болон бусад ТББ-ууд хамтран зохион байгуулж ивээн тэтгэгчдээр Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк, манай банктай хамтран ажилладаг E9Pay компани болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, ТББ-ууд ажилласан юм.  

“Гүрэн Монгол-2” наадмаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, E9Pay хамтран явуулын банк ажиллуулан шинэ харилцагчдад данс нээх, ОУ-н Виза карт захиалах, E9Pay үйлчилгээний аппликэйшныг татах, заавар зөвөлгөө өгөхзэрэг үйлчилгээг үзүүлсэн юм. Наадамд оролцогчид БНСУ-ын засгийн газрын баталгаатай, хамгийн бага шимтгэлтэй,  БНСУ-ын аль ч банкны данснаас 30 минутаас 3 цагийн дотор Монгол улсын аль ч банк руу шилжүүлэг хийх боломжтой E9Pay үйлчилгээг онцолж байлаа. Энэхүү үйлчилгээ нь Монгол хэлний сонголттой E9Pay аппликэйшныг гар утсандаа татаж авснаар ашиглана. Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой, хамгийн хямд шимтгэлтэйгээс гадна та Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкинд данс нээлгэж тухайн дансандаа хугацаатай болон хугацаагүй хадгаламж нээлгэн тухайн дансаа ОУ-ын Виза карттай холбох давуу талуудтай юм. Хэрвээ та энэхүү бүтээгдэхүүнийг сонирхож байвал Үндэсний хөрөнгө оруулалтын банкны www.nibank.mn сайт болон БНСУ-д 01051851417 дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Монгол тулгатаны үргэжлэл нийт Монголчууддаа сайхан наадахын ерөөл дэвшүүлье!

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

E9Pay үйлчилгээ



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188