• aA
  • Лавлах: 1800-1188

Үндэсний хөрөнгө оруулалтын банк олон улсын виза картын урамшуулалт аянаа дүгнэлээ

2018-08-02  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь олон улсын виза карт эзэмшигчид, гадаад худалдаа эрхэлдэг бизнес эрхлэгчид болон гадаад улс орнуудыг зорьж буй оюутан залуус гээд шинэ харилцагчдаа дэмжих зорилгоор урамшуулалт аяныг зарласан билээ. Гадаад улс орнууд руу байнгын гүйлгээ хийх шаардлагатай олон улсын виза карт эзэмшигчдийнхээ дунд зарласан энэхүү урамшуулалт аянаа өнөөдөр дүгнэж тус банкны гүйцэтгэх захирал Г.Одонтуул урамшууллыг гардууллаа.

 

Урамшуулалт аяны хүрээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны олон Улсын виза карт эзэмшигчдээс хамгийн их гүйлгээ хийсэн 10 харилцагч тус бүрийг 500,000 төгрөгөөр урамшуулахын зэрэгцээ гадаад улс орнууд руу тогтмол гүйлгээ хийдэг бизнес эрхлэгчид, гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа оюутан залуусдаа шинээр олон улсын виза карт захиалсан тохиолдолд бүтэн жилийн хураамжаас чөлөөлөх эрхээр тус тус урамшуулсан юм.

 

Та хүссэн үедээ Үндэсний хөрөнгө оруулалтын банкны харилцагч болж, олон улсын виза картнаас өөрт тохирох төрлийг сонгож захиалахыг урьж байна. Дэлхийн хаана ч хэрэглэгдэх, олон улсын стандартад нийцсэн нууцлал, аюулгүйн технологи /EMV/ бүхий төлбөрийн Виза картыг төгрөг болон ам.долларын сонголттойгоор Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас захиалан авснаар гадаадад зорчигчдын даатгалыг 20% хямдралтай хийлгээрэй. Мөн дэлхийн улс орнуудаар аялахдаа олон улсын виза картын гэрээт газруудаар 30 хүртэлх хувийн хөнгөлөлт урамшуулал эдлэх боломжтой юм. Хөнгөлөлт урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.   

 

Виза карт - Дэлхийн хаана ч тантай үргэлж хамт

Үндэсний хөрөнгө оруулалтын банк



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188