• aA
  • Лавлах: 1800-1188

Үндэсний хөрөнгө оруулалтын банк QR код ашиглан төлбөр тооцоо хийх QPay үйлчилгээгээ нэвтрүүллээ

2018-08-30  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн санхүүгийн үйлчилгээг илүү хялбар, хурдан шуурхай гүйцэтгэх үүднээс худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг QR кодоор бүртгэн тухайн кодыг уншуулж төлбөр төлөх, мөнгө шилжүүлэх боломжтой QPay үйлчилгээгээ нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээний давуу тал нь QR код нэвтрүүлсэн худалдаа, үйлчилгээний байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа нэр, данс буруу бичих хүндрэлтэй тулгарахгүй, заавал үйлчилгээний ажилтанд хандахгүйгээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Цахим түрийвч” аппликэйшны QPay цэсээр дамжуулан QR кодыг уншуулж төлбөрөө төлөх юм. QPay үйлчилгээний өөр нэгэн давуу тал бол аль ч банкны үүсгэсэн QR кодтой байгууллагаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Харилцагч та QPay үйлчилгээг ашиглахын тулд интернэт банкны хэрэглэгчээр бүртгүүлж гар утсандаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Цахим түрийвч” аппликэйшн татаж авахад хангалттай. Хэрвээ та Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Цахим түрийвч” үйлчилгээний хэрэглэгч бол “Цахим түрийвч” аппликейшндаа шинэчлэл хийгээрэй. Орчин цагийн төлбөрийн шинэ боломж QR кодоор төлбөр тооцоогоо хийх QPay үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк

 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188