• aA
  • Лавлах: 1800-1188

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК ВИП САЛБАРАА НЭЭЛЭЭ.

2018-09-17  

        Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Монгол Улсын банк, санхүүгийн зах зээл дэх анхны хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр 2006 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 12 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж, эрхэм хүндэт харилцагчиддаа арилжааны банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

           Банк санхүүгийн бизнесийн орчин хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед тус банк нь харилцагчийнхаа санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах, харилцагчийн нууцлалыг өндөр түвшинд хадгалах, банкныхаа үйл ажиллагаанд олон улсын үйлчилгээний стандартуудыг нэвтрүүлэх зорилтыг эн тэргүүнд дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилгынхоо хүрээнд бид банкныхаа үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр “МПМ Цогцолбор”-т өөрийн ВИП өндөр зэрэглэлийн үйлчилгээ бүхий салбарын нээлтийн арга хэмжээг зохион байгуулж ёслолын тууз хайчиллаа. Энэхүү арга хэмжээнд мэргэжлийн Сумогийн 68-дах их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал Г.Одонтуул болон банкны топ харилцагчдын төлөөлөл оролцлоо.

          Тус ВИП салбар нь та бүхний санхүүгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, орчин үеийн техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхээс гадна ЗӨВХӨН ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН ХУВИЙН ЦОГЦ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ санал болгох онцлог давуу талтай юм. Энэхүү салбар нь хувийн банкны стандарт шаардлагууд болох сүүлийн үеийн дотоод зохион байгуулалт, тав тухтай орчин, харилцагчдын нууцлал, аюулгүй байдлыг бүрэн хангахуйц орчинд үйлчилгээгээ үзүүлэн ажиллах юм. ВИП салбарын хувьд Даваагаас Баасан гарагуудад өглөөний 09:00 цагаас 18:00 цагийн хооронд ажиллана. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны шинээр нээгдэж буй ВИП салбарын болон бусад салбар нэгжийн хаяг байршлыг эндээс орж авна уу

Үндэсний хөрөнгө оруулалтын банк



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188