• aA
  • Лавлах: 1800-1188

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Банк 95” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болж байна.

2019-05-20  

Монголбанк Монголын Банкны холбоо, Монголын Зоос судлалын холбоотой хамтран Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан “Банкны Хөгжил-95 жил” аяны хүрээнд “Банк 95” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.


Тус үзэсгэлэнд банк, санхүүгийн салбарын хөгжлийн түүхийг илэрхийлсэн агуулгын дор төлбөрийн хэрэгсэл, үндэсний мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос, банк, санхүүгийн салбарын техник, хэрэгслийн хөгжил, түүхэн гэрэл зураг, үнэт цаас, санхүүгийн марк зэргийг сэдэвчлэн дэлгэн үзүүлж байгаа ба Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк оролцож байна.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188