• aA
  • Лавлах: 1800-1188

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2014 оны 06 сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.  Энэхүү гэрээний үр дүнд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэн нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулан нийт зээлийн 60 хувь буюу 250 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээлийг тус банкнаас авах боломжтой болох юм.

Дашрамд дурьдахад Зээлийн батлан даалтын сан нь "Зээлийн батлан даалтын сангийн тухай" хууль, журмуудын дагуу банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд батлан даалт гаргах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд батлан даалт нь эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын, бичил зээлийн гэсэн 3 төрөлтэй байдаг байна.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188