• aA
  • Лавлах: 1800-1188

“АРВИН УНДРАХ” ХУРИМТЛАЛЫН ХАДГАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

2017-03-17  

Сар бүр бага хэмжээний мөнгө тогтмол хадгалуулсанаар урт хугацаанд их хэмжээний мөнгөн хуримтлалтай болох боломжийг Арвин Ундрах хадгаламж танд олгож байна..

“Хэрэглээд үлдсэнийг хадгалах биш, хадгалаад үлдсэнийг нь хэрэглэ”                                                                                                         Ворен Бафет

Та сар бүр 50,000 төгрөг хийгээд байвал тэтгэвэрт гарах үед 200.0 сая төгрөгтэй болох боломжтой байна гэвэл  итгэх үү.
Чухам үүнд л энэ алдартай эрхэмийн хэлсэн үгний утга учир оршиж байгаа юм. Сар бүр бага хэмжээний мөнгө тогтмол хадгалуулсанаар урт хугацаанд их хэмжээний мөнгөн хуримтлалтай болох боломж танд байна. Жишээ нь та өнөөдөр 25 настай бол сар бүр 26,000 төгрөг хадгаламжиндаа хийгээд байхад 55 нас хүрэх үедээ 100 сая болох тооцоог үзүүлж байна. 

Эндээс үзэхэд та аль болох л эрт хадгаламжтай болно тэр тусмаа энэ үгний үнэ цэнэ, урт хугацаанд хуримтлалтай болохын ашиг тусыг мэдэх болно.
Түүнчлэн та 6 сараас дээш хугацаанд сар бүр тогтмол 50,000 төгрөгийг хадгаламжиндаа хийвэл дараах урамшуулалыг хүртэх боломжтой.

  • Цалингийн зээлийн шимтгэлээс чөлөөлөгдөх /эсхүл/
  • Картын зээлийн эрх нээлгэх

Та одоо сонголтоо хийнэ үү.
Олсон орлогоосоо сар бүр багахан хэмжээний мөнгө хураах уу?
Олсон мөнгөө 100% үрсээр байх уу?



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188