• aA
  • Лавлах: 1800-1188

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулж Баянзүрх дүүрэгт байрлах “Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбоо”-ны байранд 2015 оны 5-р сарын 29-ний өдөр “Баянзүрх” салбараа шинээр нээлээ.
Салбарын нээлтийн үйл ажиллагаанд “Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо”-ны  Хяналтын зөвлөлийн дарга Н.Баяртсайхан, дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа болон Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны удирдлагууд оролцлоо.
Тус салбар нь банкны бүх төрлийн үйлчилгээгээр харилцагчиддаа үйлчлэхээс гадна “ХАА-н Хоршоологчдын Холбоо”-ны гишүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж тэдэнтэй хамтран ажиллахаараа онцлог юм.
Нээлтийн урамшуулал болгон 2015 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчлүүлсэн харилцагч бүрт хөнгөлөлт, урамшуулал бүхий бэлэгтэй үйлчилгээг санал болгож байна. 



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188