• aA
  • Лавлах: 1800-1188

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ БА НОГООН БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

2017-03-17  

МҮХАҮТанхимаас зохион байгуулдаг “Бизнес-2-Бизнес” (B2B Networking) уулзалтыг Монголын Банкны Холбооноос хамтран “Тогтвортой хөгжил ба ногоон бизнесийн боломжууд” сэдэв дор 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд манай банк ТОС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй БЯЦХАН САНХҮҮЧ NIB аянаа сурталчилан амжилттай оролцлоо. 

Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын тогтвортой хөгжил болон ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар бизнес эрхлэгчдэд танилцуулах, бизнес эрхлэгчдийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн шаардлага, ногоон зээлийн боломжууд болон ЕСБХБ-аас хэрэгжүүлж буй Тогтвортой эрчим хүчний санхүүжилт төсөлд хэрхэн хамрагдах талаар танилцуулсанаас гадна МБХ-ны гишүүн банкуудаас өөрсдийн ТоС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан юм.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188