• aA
  • Лавлах: 1800-1188

Мэдээ

2017-03-17
Жил бүрийн 6-р саын 2-нд БАНКНЫ САЛБАРЫН АЖИЛТНЫ ӨДӨР болдог. Энэ өдөр Монголын банкны холбооны байранд “Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” панел хэлэлцүүлэг, үзэсгэлэн танилцуулга зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь "Бяцхан санхүүч NIB" аяны хүрээнд хийгдсэн ажлаа банкны салбарынхандаа танилцуулж оролцлоо.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Мишээл экспо төвийн урд шинээр ашиглалтанд орж буй “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн байранд шинэ тооцооны кассаа нээлээ. Ингэснээр та банк болон нийслэлийн захиргааны 22 байгууллагын 287 үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой болж байгаа юм.Тус тооцооны касс нь “ Даваа гаригаас Баасан гариг хүртэл 8.00 -20.00 цаг Бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд ажиллах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.
2017-03-17
Та "Дорнын өргөө" ХХК-ийн “Жавхлант Апартмент” орон сууцнаас сонголтоо хийн худалдан авахаар шийдсэн бол орон сууцны зээлийг түргэн шуурхай шийввэрлэж өгөх боломжтой.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь жолооч хүн бүрийн зорин очдог "Да хүрээ" автотехникийн захын "Худалдаа үйлчилгээний гуравдугаар төв"-д шинээр тооцооны кассаа нээлээ.
2017-03-17
МҮХАҮТанхимаас зохион байгуулдаг “Бизнес-2-Бизнес” (B2B Networking) уулзалтыг Монголын Банкны Холбооноос хамтран “Тогтвортой хөгжил ба ногоон бизнесийн боломжууд” сэдэв дор 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр МҮХАҮТ-ын байранд зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээнд манай банк ТОС хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй БЯЦХАН САНХҮҮЧ NIB аянаа сурталчилан амжилттай оролцлоо.
2017-03-17
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны 10 жилийн ойн нэрэмжит банкууд болон харилцагч санхүүгийн байгууллагын ажилтнуудын дунд “MNBA Bank&Finance-2016” тэмцээн 4-р сарын 1,2,3-ны өдрүүдэд Спортын төв ордоны А зааланд зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнийг “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо” болон “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 14 эрэгтэй, 11 эмэгтэй баг тамирчид хүч тамир, авхаалж самбаагаа сорин оролцохоор бүртгүүлээд байна. Тэмцээний бүх тоглолтыг MNBA SPORTS болон ZA сувгуудаар шууд дамжуулан үзүүлнэ. Мөн www.nibank.mn, www.facebook.com/nibank.mn/ хаягаар тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
2017-03-17
Бид 10 жилийн ойгоо угтан явуулж буй ээлжит нэгэн урамшууллаа эхлүүллээ. Та хугацаагүй хадгаламжийн ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮ болох 9%-ийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулахаас гадна хүссэн үедээ орлого, зарлагын гүйлгээ хийх боломжтой.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк, харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулж хүн ам ихээр төвлөрсөн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т байрлах “Нэг цэгийн үйлчилгээ”-ний байранд шинэ тооцооны кассаа нээлээ. Тус нэгж нь харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд ажлын өдрүүдэд 8.30 -17.30 цаг хүртэл ажиллах тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж үйлчлүүлэхийг урьж байна.
« Эхний« Өмнөх567891011Дараах »Сүүлийн »

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188