• aA
  • Лавлах: 1800-1188

Мэдээ

2017-03-17
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь картын үйл ажиллагаагаа өргөжүүлж харилцагчдын төлбөр тооцоог саадгүй хүргэх зорилгоор олон улсын Виза картыг 2016 оны 01 сарын 4-ний өдрөөс эхлэн төлбөрт хүлээн авч эхэллээ. Ингэснээр харилцагч та бүхэн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны салбар нэгж, АТМ-ууд болон Картаар үйлчлэгч байгууллагуудаар хүссэн үедээ тус картаар үйлчлүүлэх боломжтой юм. Бид удахгүй өөрийн нэрийн олон улсын Visa картыг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна.
2017-03-17
ҮХОБанк нь үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяраа угтан 2015 оны 11 сарын 16-наас 2016 оны 06 р сарын 1-ний өдрийг хүртэл ”Олимп руу хамтдаа” хадгаламжийн сугалаат аяныг зохион байгуулж байна. Харилцагч та жилийн 18%-ийн хүүтэйгээр мөнгөө хадгалуулж, арвижуулаад зогсохгүй “Rio 2016” Олимпийн их наадмыг нүдээр үзэж, сэтгэлээ баясган, баг тамирчдынхаа бахдам амжилтын гэрч болон аугаа түүхийг хамтдаа бичих боломжийг ҮХОБанк танд олгож байна. Олимпын наадам үзэх супер хонжвороос гадна 1 азтан үзэсгэлэнт Чэжү аралруу аялах эрх , 8 азтан саятан болох боломжтой.
2017-03-17
“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхдээ банк санхүүгийн байгууллагууд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчилан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь хадгаламжийн бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэн харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Хадгаламжийн сертификат”-ын бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ. Хадгаламжийн сертификат таны мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд өндөр хүүтэйгээр, хамгийн гол нь эрсдэлгүйгээр хадгалж байгааг баталгаажуулсан үнэт цаас бөгөөд бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Харилцагч та 10 сая, 20 сая, 50 сая, 100 сая төгрөг болон долларын нэрлэсэн үнэ бүхий Хадгаламжийн сертификатуудаас сонголтоо хийж тус банкны аль ч салбар нэгжээр үйлчлүүлэх боломжтой.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаагаа өргөжүүлэн, харилцагчиддаа үйлчилгээгээ ойртуулж Сонгинохайрхан дүүргийн хуучин 22-ын товчооны урд байрлах “Авто худалдааны цогцолбор"-д шинэ тооцооны кассаа нээлээ. Ингэснээр Авто машин, сэлбэг хэрэгсэл худалдан авах, солих, авто машиндаа дугаар авч, бүртгэлд хамрагдах, оношлогоонд орох, татвар, даатгалаа хийлгэх цогц үйлчилгээнд хамрагдахын зэрэгцээ банкны үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй, шуурхай авах боломжтой болж байгаа юм.
2017-03-17
2015.09.25 -2015.09.26-нд шилжих шөнө өвлийн цагийн хуваарьт шилжихтэй холбоотой Монголбанк болон бусад арилжааны банкууд системүүддээ цаг ухраах тохируулга хийх тул өвлийн цагийн хуваариар шөнийн 01:00-03:00 /зуны цагийн хуваариар 02:00-04:00/ цагуудад картын болон бага дүнтэй банк хоорондын гүйлгээнүүд түр зогсохыг мэдэгдэж байна.
2017-03-17
Монгол улсын иргэн та, дэлхийн хаанаас ч онлайнаар данс нээж, хадгаламжтай болох боломжийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк танд олгож байна.
« Эхний« Өмнөх6789101112Дараах »Сүүлийн »

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188