• aA
  • Лавлах: 1800-1188

Мэдээ

2017-03-17
Үндэсний Хөрөнгө Орууулалтын Банк нь 2014 оны 11-р сарын 26-ны өдөр дэлхийн нэр хүнд бүхий “MoneyGram” үйлчилгээний албан ёсны төлөөлөгч болох Худалдаа Хөгжлийн Банк-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж тус үйлчилгээг үзүүлэх монголын 6 дахь агент банк боллоо.
2017-03-17
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь харилцагчиддаа банкныхаа өнөөгийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, тэдгээрт заавар зөвөлгөө өгөх, харилцагч байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчилан таниулах, цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор 2014 оны 11-р сарын 14-ний өдөр “Харилцагчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
2017-03-17
Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь Банкны тухай хууль болон “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийн хүрээнд Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 10 сарын 08-ны өдрийн 338 тоот тогтоолоор авлаа.
2017-03-17
ҮХОБанк нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, програм хангамж бүхий 18001188 харилцагчийн мэдээллийн төвийг ашиглалтанд орууллаа.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь БНСУ-ын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Kookmin банктай корреспондент харилцаа тогтоож вон, ам.долларын дансыг тус тус нээлээ.
2017-03-17
ҮХОБанк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагын дагуу цахим бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан шинэчилж байгаа билээ. Үүний үр дүнд смарт утастай хэрэглэгчиддээ зориулан “Цахим түрийвч” үйлчилгээ, мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор “Миний мэдээ” үйлчилгээ зэргийг амжилттай нэврүүлээд байна.
2017-03-17
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Япон улсын Токио хотод төлөөлөгчийн газраа 2014 оны 7-р сарын 22-нд нээсэн билээ.
2017-03-17
Монгол Япон улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээний хэлэлцээр хийгдэж байгаа энэ цаг үед, банк санхүүгийн зах зээл дээр арилжааны банк болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон үйл ажиллагаа явуулдагаараа онцлогтой Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Японы мэргэжлийн санхүү болон хуулийн фирмтэй хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбогдон шинэ төлөөлөгчийн газрынхаа нээлтийн үйл ажиллагааг Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр буюу 2014 оны 7-р сарын 22-ны өдөр Япон улсын Токио хотод зохион байгууллаа.
« Эхний« Өмнөх9101112131415Дараах »Сүүлийн »

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188