• aA
  • Лавлах: 1800-1188

Мэдээ

2017-03-17
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь эрхэм харилцагчиддаа зориулан 8-н жилийн ойн баярыг тохиолдуулан бүтээгдэхүүн үйлчилгээндээ урамшуулалт аянуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 2014 оны 06 сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний үр дүнд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэн нь Зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулан нийт зээлийн 60 хувь буюу 250 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээлийг тус банкнаас авах боломжтой болох юм.
2017-03-17
Монгол улсад банкны тогтолцоо үүсч бэхэжсэний 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Банкны Холбоо, Монголбанк, холбооны гишүүн банкууд хамтран зохион байгуулсан “Банк 90” үзэсгэлэн өнгөрөгч баасан гаригт буюу 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Их Эзэн Чингис нэрэмжит талбайд амжилттай болж өнгөрлөө.
2017-03-17
2014 оны 5-р сарын 23-ны өдрөөс эхлэн Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь 1 сая төгрөгөөс доош дүнтэй банк хоорондын гүйлгээг цагийн хязгаарлалтгүйгээр шуурхай дамжуулах боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл харилцагч та аль ч банкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкны данс руу, эсвэл Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас дурын банк руу мөнгө шилжүүлэхэд хүлээн авагчийн дансанд шууд орно.
2017-03-17
Монгол Улсад банкны тогтолцоо үүсч, бэхжсэний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Child Youth Finance International хөдөлгөөн, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкууд хамтран 3 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд “Хүүхэд бүр Санхүүч” аяныг зохион байгуулж байгаа билээ.
2017-03-17
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагын дагуу БНХАУ-ын Bank of Inner Mongolia банктай корреспондент харилцаа тогтоож Хөх хот дахь салбарт ам.доллар, юанийн дансыг тус тус нээлээ. Харилцагч та бүхэн БНХАУ-ын аль ч хот руу гадаад гуйвуулгын үйлчилгээг хийхэд хялбар боллоо.
2017-03-17
ҮХОБанк харилцагчдадаа ойр байж банк санхүүгийн үйлчилгээг тав тухтай орчинд түргэн шуурхай хүргэх, харилцагчидынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхээр хотын төвд тодруулбал Найман Шарга валют арилжааны төвд шинэ тооцооны кассаа нээлээ.
« Эхний« Өмнөх9101112131415Дараах »Сүүлийн »

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188