Миний мэдээ
Харилцагч та дансандаа хийгдсэн гvйлгээ бvрийн мэдээллийг гар утсандаа цаг алдалгүй шуурхай авахыг хүсвэл Миний мэдээ vйлчилгээг сонгоорой.
Миний мэдээ үйлчилгээнд холбогдсоноор:
- Таны дансанд хийгдсэн орлого зарлагын гvйлгээ бvрийг таны гар утсанд цаг алдалгvй мэдээлнэ.
- Дансныхаа зарцуулалтыг тогтмол хянах учир дансны хуулгаа авах гэж банканд ирэх шаардлагагvй.
- Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа асуудал болон картаар төлбөр тооцоо хийхэд илvv эсвэл давхар гvйлгээ хийх эрсдэлээс хамгаална.
- Аль ч vvрэн телефоны хэрэглэгчид хамрагдах бvрэн боломжтой.
Миний мэдээ үйлчилгээний мэдээний төрөл:
- Орлогын гүйлгээ
- Зарлагын гүйлгээ
- Зээлийн төлбөр төлөх өдрийг мэдээлэх
- Хадгаламжийн хугацаа дуусах өдрийг мэдээлэх
Шимтгэл хураамж:
Жилийн хураамж -3,000 төгрөг /хэдэн ч данс бүртгүүлж болох бөгөөд интернет банкны жилийн хураамж багтсан/
Миний мэдээ үйлчилгээний хэрэглэгч болох:
Харилцагч та Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны салбар, нэгж дээр өөрийн биеэр бичиг баримтын хамт хvрэлцэн ирж, маягт бөглөн тус үйлчилгээнд бүртгүүлнэ.