• aA

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны даатгалын зуучлалын бодлого, зорилт:

 

Эрхэм харилцагчдынхаа итгэлцлийг эрхэмлэн, даатгалын зуучлалын цогц үйлчилгээг шинэлэг хэлбэрээр баяжуулан түгээж үйлчлүүлэгчдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тэдгээрийн санхүүгийн эрсдэлийг хамгаалах даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан борлуулах улмаар банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэлийг бууруулах зорилгоор салбартаа тэргүүлэгч даатгалын компаниудын оновчтой бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад оршино.

 

Даатгалын зуучлалын үйл ажиллагаа:

 

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь Банкны тухай хууль болон “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014.10.08-ны өдрийн 338 тоот тогтоолоор “Даатгалын зуучлалын үйл ажиллагаа” эрхлэх зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид иргэд, харилцагчиддаа даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажилладаг бөгөөд энэхүү ажлын хүрээнд ердийн даатгалын болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг банкны үйлчилгээтэй хослуулан харилцагчид нэг цэгээс зуучлан хүргэхээр зорьж, үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилладаг билээ.

 

Манай банкны даатгалын зуучлалын үйлчилгээний давуу талууд:

 

  • Манай бүх салбар нэгжүүдээс салбартаа тэргүүлэгч даатгалын компаниудын бүтээгдэхүүнийг нэг дороос харьцуулан сонгож уян хатан нөхцөлөөр нэмэлт төлбөргүйгээр даатгуулах.
  • Даатгалын хамгийн таатай нөхцөлөөр, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжтой.
  • Даатгалын болон нөхөн төлбөрийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх.

Даатгалын гэрээ байгуулна гэдэг нь ирээдүйд тохиолдож болзошгүй эрсдэлийг давах НӨӨЦ худалдан авч байгаа үйл ажиллагаа тул энэхүү нөөцийг худалдан авахад БИД ТАНД ТУСАЛНА.

 

Даатгал гэж юу вэ?

Ирээдүйд учирч болзошгүй хохирлоос үүсэх санхүүгийн хүндрэлийг давах зориулалтаар багахан хэмжээний хураамж төлж тодорхой эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдан авч буй нөөц сан юм.

 

Даатгалын зуучлагч:

Даатгуулагчийн эрх ашгийг хамгаалан түүнийг Даатгагчтай холбож өгөх зорилготой даатгалын мэргэжлийн оролцогч бөгөөд даатгуулагчийн өмгөөлөгч адил ажилладаг хуулийн этгээд буюу Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк юм.

 

Хамтын ажиллагаа:

Бид даатгалын салбартаа тэргүүлэгч 13 даатгалын компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд харилцагч та бүхэн эдгээр даатгалын компаниудын бүтээгдэхүүнээс сонгон даатгуулах боломжтой юм.

 

  1. АРД ДААТГАЛ http://www.arddaatgal.mn
  2. БОДЬ ДААТГАЛ http://www.bodi-insurance.com
  3. МАНДАЛ ДААТГАЛ http://www.mandal.mn
  4. МОНГОЛ ДААТГАЛ http://www.mongoldaatgal.mn
  5. МОНРЕ ДААТГАЛ http://www.monre.mn
  6. МИГ ДААТГАЛ https://mig.mn/new
  7. ПРАКТИКАЛ ДААТГАЛ http://practical.mn
  8. НОМИН ДААТГАЛ http://www.insurance.nomin.net
  9. ГЭР ДААТГАЛ http://www.gerdaatgal.mn
  10. НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ http://nlic.mn
  11. ТЭНГЭР ДААТГАЛ http://tengerdaatgal.mn
  12. ХААН ДААТГАЛ https://khaandaatgal.mn
  13. СОЁМБО ДААТГАЛ http://www.soyombodaatgal.mn
     

 

Утас:75757070-3008 ,3009

 

САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Олон улсын Алтан Виза карт

Шуурхай зээл

"Бяцхан санхүүч NIB" хүүхдийн хадгаламж

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188