• aA

Эргэлтийн хөрөнгө байнга шаардагддаг бизнесийн онцлогт уялдуулан зээлдэгч нь банкнаас батлагдсан зээлийн эрхийн хэмжээнд өөрийн мөнгөн урсгалаас хамаарч хүссэн үедээ авч болдог зээл юм.

  • Зээл хүсэгч нь 1 /Нэг/ жилээс доошгүй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан туршлагатай, байгаль орчны холбогдох зөвшөөрөл болон тухайн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
  • Зээл, хүүг эргүүлэн төлөх чадвартай, банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх,
  • Шугамын зээлийн дээд хэмжээ нь зээл хүсч буй үеийн эргэлтийн хөрөнгийн 80 хувиас хэтрэхгүй байх,
  • Банкны салбар байрлах газар зүйн бүсэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд банкаар борлуулалтын болон бизнесийн орлогыг төвлөрүүлдэг байх,
  • Бусад төрлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл, хүүгийн аливаа өр, төлбөргүй байх.
Зээлийн хэмжээ Зээлийн хугацаа Зээлийн зарласан хүү /сарын/
  Төгрөг Ам.доллар
Бизнесийн онцлог цар хүрээнээс шалтгаалж тооцно 12 сар хүртэл 2.5% хүртэл 2.3% хүртэл
  • Зээлийн өргөдөл
  • Зээл хүсэгчийн анкет, 1% цээж зураг,
  • Иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  • Оршин суугаа хорооны тодорхойлолт,
  • Yйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл,
  • Өрхийн болон бизнесийн орлого, зарлага, зээлийг төлөх эх үүсвэрийн тооцоолол, нотлох баримт бичиг, холбогдох гэрээ, хэлцэл,
  • Бизнес төлөвлөгөө, холбогдох гэрээ, хэлцэл,
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээний хуулбар, лавлагаа,
  • Барьцаа хөрөнгийн өмчлөгч, хамтран өмчлөгчийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, итгэмжлэл
  • Батлан даагчтай тохиолдолд холбогдох баримт бичиг,
  • Бусад банкнаас зээл авч байсан бол зээлийн гэрээ, дансны хуулга

САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Шуурхай зээл

Арвин ундрах хуримтлалын хадгаламж

Олон улсын Алтан Виза карт

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188