• aA
  • Лавлах: 1800-1188

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Солонгос улсаас мөнгө шилжүүлэх үйлчилгээг илүү хялбар болгохоор БНСУ-ын Е9РАУ компанитай хамтран “E9Pay” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Уг үйлчилгээг нэвтрүүлснээр бид Монгол дахь хамгийн анхны олон улсын Fintech байгууллага боллоо.

Энэхүү үйлчилгээ нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Монгол улсын  иргэдэд зориулсан үйлчилгээ бөгөөд гар утасны “E9Pay” Аппликейшныг ашиглан мөнгөө хамгийн хурдан, шуурхай, хялбар аргаар хүссэн газраасаа гэр бүл болон өөрийн дансандаа шилжүүлэх боломжтой болж байгаа юм.

 

Үйлчилгээний ОНЦЛОГ:

  • Хамгийн бага шимтгэл (0-3.000.000 вон шилжүүлэх бүрт 5000 вон)
  • Солонгосын аль ч банкны дансыг ашиглах боломжтой
  • Түргэн, шуурхай (30 минутаас-3 цаг)
  • Найдвартай (БНСУ-ын засгийн газрын баталгаатай)
  • Ашиглахад маш хялбар (Монгол хэлний сонголттой)
  • Зах зээлийн хамгийн өндөр ханшаар
  • Ямарваа нэгэн шимтгэлгүйгээр Монгол улсад Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны дурын салбараас бэлэн ба бэлэн бусаар мөнгөө хүлээн авах боломжтой.
  • Мөн Монгол улсын аль ч банкны дансруу мөнгөө шилжүүлж авч болно.                                                                                            /Жич:Үндэсний Хөрөнгө Оруулалтын банкны данстай бол давуу тал болно./

Хэрэглэгчиддээ зориулан 2 төрлийн сонголтыг санал болгож байна.

Автомат дансны бүртгэл:

Гуйвуулга хийх арга:

Смарт утас  ⇒ Автомат данс  ⇒  Монгол дахь данс  

Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • Хэрэв та гар утсаа өөрийн нэрээр холболт хийлгэсэн болон одоогоор хэвийн ашиглаж буй хэрэглэгч бол
  • Тус улсад түр оршин суух эрхтэй цэнхэр үнэмлэхтэй гадаадын иргэд
  • Өөрийн БНСУ-д түр оршин суух цэнхэр үнэмлэхээрээ утасны дугаараа холбуулсан, мөн түр оршин суух цэнхэр үнэмлэхээрээ ямар нэгэн банканд данс нээлгэсэн хэрэглэгч
  • БНСУ-н Арилжааны 16 банк (Түр оршин суух цэнхэр үнэмлэхээ банканд бүртгүүлсэн хэрэглэгч)

 

Баталгаат дансны бүртгэл:

Гуйвуулга хийх арга:

Смарт утас  ⇒  Баталгаат дансны бүртгэл  ⇒  АТМ  ⇒  Монгол дахь данс

Бүртгүүлэхэд:

  • БНСУ-д түр амьдрах эрхтэй цэнхэр үнэмлэхгүй иргэд
  • Түр ошин суух цэнхэр үнэмлэхийн оронд гадаад паспортоор банкны данс нээлгэсэн иргэд
  • Түр оршин суух цэнхэр үнэмлэхийн оронд гадаад паспортаараа гар утсаа холбуулсан иргэд
  • Ашиглаж байгаа гар утасныхаа үүрэн телефоны операторыг мэдэхгүй иргэд
  • Банкны дансны дугаар 35***-аар эхэлсэн  농협계좌, 단위축협, 신협, 우체국, 외국계은행 банкны хэрэглэгчид
  • ARS данснаас автоматаар татах бүртгэл түгжигдсэн хүмүүс (KEB Hana bank)
  • Урьдчилсан төлбөрт утасны үлдэгдэлгүй эсвэл гар утасны төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс утасны дуудлага хийх боломжгүй иргэд

САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

"Бяцхан санхүүч NIB" хүүхдийн хадгаламж

Хэрэглээний зээл

Олон улсын виза картын урамшуулалт аянд нэгдээрэй.

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188