• aA
  • Лавлах: 1800-1188

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо :                                               2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:          Үндэсний хөрөнгө оруулалтын банкны цахилгааны засварын ажлын тендер

Тендер шалгаруулалтын дугаар:     ТСШ2018/01

 

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос цахилгааны засварын ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 14 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 80,000,000.00 төгрөгөөс багагүй,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга угсралтын

2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил

2.2.1. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах

Тендерийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, Усны гудамж-1 тоот, 1 давхар, Ахлах ажилтан Л.Эрдэнэ-Очир Утас: 75757070 дотуур утас-1000, 96068304, Факс: 323999

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188