• aA
  • Лавлах: 1800-1188

 

 

Эрхэм хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч түншүүд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.

Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эрхэм хүндэт харилцагчид, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг дээдлэн, хууль журмыг эрхэмлэн, банкны үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, амжилттай ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.
Бид цаашид шинэ стратеги зорилгынхоо хүрээнд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, орчин үеийн санхүүгийн шинэлэг технологид суурилсан, эдийн засаг, нийгэмд ээлтэй зөв санхүүжилт бүхий, цогц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг, зохистой бөгөөд тогтвортой өсөлтийг хангасан, урт хугацааны тогтвортой хөгжил бүхий харилцагчдынхаа найдвартай түнш банк байхын төлөө өөдрөг эрмэлзэлтэйгээр зорин ажиллаж байна. Дээрх эрхэм зорилгынхоо хүрээнд бид банкны салбарын цаашдын хөгжлийн онцлогт нийцүүлсэн орчин үеийн банк, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчиддээ өргөнөөр үзүүлж, банкны гадаад дотоодын олон талт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, банкны зах зээл дэх санхүүгийн зуучлагчийн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, улмаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмрээ оруулахад ихээхэн анхаарч, шамдан ажиллаж байна. Та бүхнийг Монголын банк санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн онцлог өнгө төрхийг бий болгосон, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин хөрөнгө оруулагч, ирээдүйтэй банкны харилцагч болж, бидэнтэй хамтран ажиллахыг урихын ялдамд манай банктай ажил, амьдралын зам мөрөө холбосон хүндэт хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагсад, харилцагч түншүүд, эрхэм харилцагч, үйлчлүүлэгчид та бидний урт хугацааны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, та бүхний зорьсон гэгээн үйлс бүхэн тань сэтгэгчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье! 

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188