• aA
  • Лавлах: 1800-1188

QPay үйлчилгээ:

QPay үйлчилгээ нь QR  /    / код ашиглан  дансандаа төлбөр хүлээн авах, шилжүүлэх, төлбөр төлөхөд зориулагдсан хялбаршуулсан үйлчилгээ юм.

 

  • Хурдан,найдвартай
    Төлбөр хүлээн авагчийн дансыг дахин давтагдашгүй QR кодтой холбосон тул кодыг уншуулснаар хүлээн авагчийн нэр, данс болон банкны мэдээлэл автоматаар сонгогддог учраас таны төлбөр шуурхай, эрсдэлгүй шилжинэ.
  • Цар хүрээ өргөн
    QR код уншуулан гүйлгээ хийх үйлчилгээг нэвтрүүлсэн бүх банкны мобайл аппликейшныг ашиглах боломжтой.
  • Үнэгүй бүртгүүлэх
    Худалдаа, үйлчилгээ эрхлэгч Та Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өөрт ойрхон байрлах салбар нэгжид хандан “Салбар нэгжийн хаяг байршлыг эндээс харна уу” QPay үйлчилгээнд үнэгүй бүртгүүлээрэй.
     

Хэнд зориулагдсан үйлчилгээ бэ ?

  • Үндэсний хөрөнгө оруулалтын банкны “Цахим түрийвч” үйлчилгээний бүх хэрэглэгчид дансандаа мөнгө хүлээн авах, шилжүүлэх худалдаа үйлчилгээний газруудад төлбөр төлөх зэрэгт ашиглана.
  • Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид бараа, үйлчилгээний төлбөрөө ямар нэгэн нэмэлт төхөөрөмжгүйгээр хүлээн авна.
  • Иргэд бүх төрлийн төлбөрөө хялбар, шуурхай төлөх боломжтой.

Төлбөр тооцоогоо хүлээн авах

Худалдаа, үйлчилгээ эрхлэгч та Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд данс нээлгэж QPay үйлчилгээнд бүртгүүлснээр банкнаас QR кодыг үнэгүй авна.

Тус QR кодыг  худалдан авагчийн харагдахуйц газар байрлуулан бараа бүтээгдэхүүний төлбөрийн дүнгээр гар утсанд нь уншуулснаар Та төлбөрөө дансандаа саадгүй хүлээн авна. Тухайн үйлчлүүлэгч QR кодыг уншуулан төлбөрөө шилжүүлсэн даруйд таны гар утас, и-мэйл хаягт тань мэдэгдэл ирнэ.

Төлбөр төлөгч

Та өөрийн үйлчлүүлдэг аль ч банкны мобайл аппликейшныг ашиглан дараах 3 алхмын дагуу төлбөрөө төлөх боломжтой.

  • Алхам 1: Аппликейшнд нэвтэрнэ.

Өөрийн ашигладаг мобайл банкны аппликейшнд нэвтэрч, QPay цэсийг сонгоно.

  • Алхам 2: QR код уншуулна.

QPay үйлчилгээгээр төлбөр хүлээн авах худалдаа, үйлчилгээний байгууллага, хувь хүнд байх QR кодыг утасны камераа ашиглан уншуулснаар төлбөр хүлээн авагчийн овог, нэр, дансны дугаар болон банкны нэр бичих талбаруудад мэдээлэл автоматаар гарч ирнэ. Та төлбөрийн дүнгээ оруулахад л хангалттай.

  • Алхам 3: Гүйлгээг баталгаажуулна.

Мэдээллийг шалгаж, гүйлгээний нууц үгээ оруулснаар гүйлгээ баталгаажиж, хүлээн авагчийн дансанд төлбөр шилжиж, орлого орсон талаар мэдэгдэл очно.

Анхааруулга:

Таны ашиглаж буй мобайл банкны үйлчилгээ нь QR код уншуулж төлбөр төлөх боломжтой эсэхийг холбогдох банкнаас тодруулна уу.


САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮН

Олон улсын виза картын урамшуулалт аянд нэгдээрэй.

Хэрэглээний зээл

"Бяцхан санхүүч NIB" хүүхдийн хадгаламж

БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188