• aA
  • Лавлах: 1800-1188

ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ АЖИЛТНУУД ДОНОРЫН ЭГНЭЭНД НЭГДЛЭЭ

2017-03-17  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цусны сэлбэлт судлалын үндэсний төв, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран "ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ" сайн үйлсийн аяныг 2016.09.20-ны өдөр банкны төв байранд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд дутагдалтай байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөцөд хувь нэмрээ оруулан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны удирдлагууд манлайлан оролцож 150 гаруй ажилчдын төлөөлөл болсон 60 гаруй ажилтан хамрагдаж сайн дураараа цусаа өгч, донорын эгнээнд нэгдлээ.

ЯРИА: Б.Оюунцэцэг, “ҮХОБанк”-ны  Иргэдийн банкны газрын захирал
Цус хэрэгтэй байгаа хүмүүст цусаа сайн дураар хандивлаж байгаа нь эрдэнэт хүний амь насыг аврах, эмнэлгүүдэд эрсдэлтэй үеийн цусны нөөцийг нь бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагаараа ач холбогдолтой юм. Манай банк энэ жил анх удаагаа цус цусан бүтээгдэхүүний зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүст туслахаар цусаа хандивлах аянд нэгдэж ажилтнууд маань идэвхитэй оролцлоо. Аянд идэвхитэй хамрагдсан нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

ЯРИА: С.Лхагвасүрэн, “ҮХОБанк”-ны  мэдээлэл технологийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал
Сүүлийн хэдэн жилд цусны зайлшгүй шаардлагатай байгаа хүмүүсийн тоо тогтмол нэмэгдэх болсон. Энэ бүхэнд багахан боловч хувь нэмрээ оруулж туслахаар тогтмол цусаа хандивладаг болсон. Тиймээс цусаа хандивлаж "Үл таних үхлээс аврагчид болцгооё" хэмээн уриалж байна.

Хүн бүр эмч биш, харин бидэнд хэн нэгнийг аврах боломж байдаг...



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188