• aA

Гал түймэр унтраах үйлсэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк нэгдлээ. Та бүхэн бас нэгдээрэй.

2017-07-19  

Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-ны хамт олны зүгээс аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, техник хангамжийг сайжруулахад бага ч гэсэн дэм болох зорилгоор мөнгөн хандив цуглуулан өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт гардуулан өглөө. 

 

Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэж буй Онцгой байдлын нийт ажилтан, албан хаагчдад халуун талархал илэрхийлье.

 

Хуурайшилт ихтэй энэ цаг үед хөдөө орон нутагт аялал зугаалгаар зорчихдоо иргэний үүргээ ухамсарлан, байгаль орчиндоо халгүй амарч зугаалахыг нийт аялагчид, иргэддээ уриалж байна.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188