• aA
  • Лавлах: 1800-1188

МЧБХ-НЫ АЛБАН ЁСНЫ ТҮНШ МАНАЙ БАНК ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД, ДАСГАЛЖУУЛАГЧДАД 2011 ЗУНЫ УЛИРЛЫН ХУВЦАС ГАРДУУЛЛАА

2017-03-17  

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк 2010 оноос МЧБХ-той “ Албан ёсны түнш” байгууллагын гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд МЧБХ Японы спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Асикс” корпорацитай 2010-2013 он хүртэл хамтран ажиллах гэрээг байгуулснаар шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдийн дөрвөн улирлын бэлтгэлийн болон тэмцээний иж бүрэн хувцас хэрэглэлийг тус корпорацид захиалан нийлүүлэх боломж бүрдсэн юм.

Өнөөдөр бид шигшээ багын тамирчид, дасгалжуулагчдийн 2 дахь ээлжийн зуны улирлын хувцасыг хүлээн авч байна.

Өсвөр, Залуучууд, Насан хүрэгчдийн тамирчид, дасгалжуулагчид 60 орчим хүнд нийт 33 мянган ам.долларын өртөг бүхий иж бүрдэлийг захиалан хийлгэлээ.

Асикс корпораци бол спортын хувцас хэрэглэл үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай, тэр дундаа Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбоо FILA-гийн албан ёсны түнш гэдгээр нь чөлөөтийнхөн андахгүй билээ. Тус корпорацийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд тамирчны барилдааны техник, ур чадварыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг ба энэ давуу тал нь дэлхийн мянга мянган тамирчдын талархал



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188