• aA

Сурагчдад санхүүгийн боловсрол олгох хичээл заалаа.

2017-10-19  

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан Монголбанкнаас зохион байгуулж буй "Санхүүгийн боловсрол" аяныг дэмжин Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкнаас "Бяцхан санхүүч NIB" санхүүгийн боловсрол олгох аяныг 3 сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. 

 

Энэ жилийн эхний хичээлээ Нийслэлийн Ерөнхий Боловсролын 31-р сургууль дээр зохион байгуулж  4-р ангийн 200 гаруй сурагчид идэвхтэй хамрагдан санхүүгийн боловсролын анхан шатны мэдлэгийг авч Бяцхан санхүүч NIB баатартай зургаа авахуулан хөгжилтэй өнгөрүүллээ. 

 

Тус аяны хүрээнд санхүүгийн боловсрол олгох хичээл заалгах сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллахад нээлттэй тул 75757070 # 1100 дугаараар холбогдон бүртгүүлнэ үү.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188