• aA
  • Лавлах: 1800-1188

‘’Санхүүгийн боловсрол’’ төслийг дэмжигч банкаар өргөмжиллөө.

2018-06-05  

Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь жил бүр уламжлал болгон "Бяцхан санхүүч NIB" санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсаар ирсэн билээ. Үүний сацуу Монголын банк санхүүгийн акедамаас санаачлан хэрэгжүүлж байгаа олон нийтийн санхүүгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрт идэвх санаачлага гарган манлайлан ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор даатгал, эрсдэл болон аюулгүй байдлын тухай сонирхолтой сургалтуудыг хийж, банкны үйл ажиллагааг танилцуулсанаас гадна хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэхүү идэвх, санаачлага, үр бүтээлийг үнэлэн Монголын банк санхүүгийн акедамаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг ‘’Санхүүгийн боловсрол’’ төслийг дэмжигч банкаар өргөмжилж цом гардууллаа. Цаашид ч олон нийтийн санхүүгийн боловролын хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудыг манай банк дэмжин ажиллахдаа таатай байх болно.
#NIBank



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188