• aA
  • Лавлах: 1800-1188

MERCEDES BENZ NEW YORK АРГА ХЭМЖЭЭГ ИВЭЭН ТЭТГЭЖ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

2017-03-17  

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор Mercedez Benz New York fashion week арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон  Дэлхийд нэртэй монгол төрийн бус байгууллагын   хамт олныг ивээн тэтгэж Дэлхий нийтэд Монгол эх орноо, Монгол брэнд бүтээгдэхүүнээ, Монголын соёл урлагийг таниулан сурталчилахад хувь нэмрээ орууллаа.

Уг арга хэмжээ нь  АНУ-ын Нью-Йорк хотноо 2 сарын 6-13 өдрүүдэд болсон  бөгөөд олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулдаг энэхүү томоохон арга хэмжээнд Загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэг эх орноо төлөөлөн  багаараа амжилттай оролцсон юм.

Загвар зохион бүтээгч Г.Золцэцэг уг загварын долоо хоногт зориулан Монгол үндэсний хувцасны төрхийг илтгэсэн 3 коллекц нь зөвхөн үндэсний түүхий эд болох ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр хийлгэж нарийн ур хийцтэй гоел чимэг зүүлттэй хослуулан танилцуулсан бөгөөд түүний загваруудыг Монголын шилдэг загвар өмсөгчид болон гадны загвар өмсөгчид толилуулсан байна. Дэлхийд нэртэй монгол төрийн бус байгууллагын хамт олон Монгол улсаас анх удаа дэлхийн загварын номер нэг тайзнаа танилцуулсан энэхүү коллекциороо бие даасан загварын шоугаа удахгүй эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байна



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188