• aA
  • Лавлах: 1800-1188

“ЭРДМИЙН ШУВУУ -2014” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ИВЭЭН ТЭТГЭЛЭЭ

2017-03-17  

Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр зохион байгууллагддаг, ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбарын “БИЗНЕС ЗАХ ЗЭЭЛ-ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдэвт “ЭРДМИЙН ШУВУУ 2014” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XII бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Улс орны хөгжлийн түлхүүр болсон оюутан залуусын эрдэм мэдлэг, оюуныг дэмжих зорилгоор “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” болон “MIH” группын “Залуу судлаач” сан нь ивээн тэтгэгчээр оролцож хамтран зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС-ийн Санхүү эдийн засгийн сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, ОХУ-ын Буриад улсын их сургуулийн оюутнууд мэдлэг оюунаа сорьсон юм.

Оюутан залуусын мэдлэг оюуныг сорьсон хурлын 1-р байранд ШУТИС-Компьютерийн техник менежментийн сургууль, Санхүүгийн менежментийн 3-р дамжааны оюутан Г.Мөнгөнцэцэг, 2-р байранд ШУТИС-ҮТДС-ийн оюутан П.Мөнхзул, Механик инженерийн сургууль, логистик тээврийн менежментийн сургуулийн оюутан Г.Эрдэнэ, Б.Мөнхбилиг, 3-р байранд ШУТИС-Компьютерийн техник менежментийн сургууль, Санхүүгийн менежментийн 3-р дамжааны оюутан Э.Базарваань нар тус тус эзэлж цом, мөнгөн шагналаар шагнууллаа.



БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2017. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Лавлах утас: 1800-1188